Босни, Герцеговина

Босни, Герцеговина Балканы дайны дараагаас аялал жуулчлалын салбар нь маш хурдацтай сэргэж байгаа өвөрмөц соёл бүхий улс бол Босни, Герцеговина улс юм. Шашнаасаа хамаараад энэ бүсийн нийт үйлчилгээний ажилчдын 80% нь эрэгтэй. Тэр дундаа ахимаг насны сахалтай ах нар байнга үйлчилнэ. Найрсаг шүү. Энэ улсад та байгалийн болоод түүхийн маш сонирхолтой газрууд, хуучны байгууламжуудыг үзэж чадна. Зуны улиралд маш олон төрлийн адал явдалт аялал хийгддэг. Тэр дундаа ширүүн урсгалт голын завин аялал, зифлайн, уулын алхалт гэх мэт… Харин өвлийн улиралд та ирвэл гайхалтай цанын баазуудаар үйлчлүүлэх боломжтой. Шарсан махтай сендвич маягийн хоолыг маш их хүн иддэг ба үхэр, гайхай, хурганы мах ихээр хэрэглэдэг. Мөн Гайхалтай амттай бяслаг болон үр тарианы боорцог, талхыг идэж чадна. Улсын мөнгөн тэмдэгт нь “Марк” ба Монгол мөнгөөр 1 марк 1800 орчим төгрөгтэй тэнцэнэ. Хуучин хотын үлдэгдэл туурийг ашиглан барьсан худалдааны гудамжаар алхаад, маш гайхалтай хээ гуар болсон хувцас, чимэглэл, үнэт эдлэлийг худалдан авах боломжтой.