Туркын аяллын зөвлөмж

Таны аяллын хугацаанд аюулгүй тавтай аялахын төлөө энэхүү гарын авлагыг толилуулж байна. 

Та гарын авлагаа заавал уншаарай 

  1. Та бүхэн 2022/…/…-ны үүрийн 01:00 цагт Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд ирсэн байна. 
  • Бүртгэл хийх ажилтны утас: 90995555
  • Бүртгэлээ хийлгэсний дараагаар 03:20 цагт Бишкек хотын зүгт ниснэ. 
  • Истанбул хотод 11:25 цагт бууна.
  1. Истанбулын нисэх онгоцны буудалд тосож авах: 
  • Touristalia” гэсэн лого барьж тосно. 
  • Заавал авч явах бичиг баримт: 
  • Гадаад паспорт
  • Онгоцны тийз
  • Вакцины 2 тунд хамрагдсан бичиг англи хэл дээр (E-mongolia сайтнаас хэвлэж авах)
  • Олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын гэрчилгээ (E-mongolia сайтнаас хэвлэж авах)

 

  • Цаг агаар:     
  • Антальяа   +25 – +30 градус
  • Памуккуле +22 – +27 градус
  • Истанбулд +20 – +25 градус

 

  • Хувцаслалт: 
  • Далайн чийглэг уур амьсгалтай тул өглөө оройд сэрүүхэн байгаа. Хавар намрын куртка, борооны цув, шүхэр, дулаан цамц болон аялалд явахад эвтэйхэн хөлд хөнгөн гутал хувцас бэлдээрэй. 
  • Мөн буудлын бассейнд орох тул усны хувцас, усны сандаал, зэргийг бэлдэн авч явбал хэрэгтэй.
  • Буудлын оройн хоолонд ресторанд тохирсон хувцас өмсөнө, мөн Памуккале дээр тод өнгийн хувцас өмсвөл зураг авахад тохиромжтой байдаг. 
  • Буудлуудад таавчик байхгүй учир хувийн таавчикаа авч явах
  • Хоол хүнс: 
  • Хөтөлбөрт дурьдагдсан өдрийн 3 хоол төлбөрт багтсан/Очсон хойно/
  • УБ-Бишкек хооронд нисэхэд Хүннү эйр-с халуун цай, зууш өгнө./Онгоцонд идэх/
  • Бишкек-Истанбул хооронд Пегас-н онгоцоор нисэх ба онгоц дотор үнэгүй цай, зууш байхгүй. Нэмэлт төлбөр төлж авч идэж болох ба тэр нь нэлээд үнэтэй. Тиймээс Бишкекийн нисэх онгоцны буудал дээрээс сендвич, бургер болон бусад төрлийн идэх зүйлсээ идээд онгоцонд суух ёстой. Идэх зүйлсээ авч онгоц руу орж болохгүй. /Монголоос хоол бэлдэж авч яваад Манас дээр идвэл зохимжтой/

 

  • Интернетийн тухай: 
  • Бишкекийн нисэх онгоцны буудал дээр WiFi байхгүй
  • Зочид буудлууд болон аяллын автобусанд WiFi байгаа
  • Та гадуур аялаж явах үедээ “Дата сим” ашиглан Монгол руу асуудалгүй холбогдож болох ба энэхүү сим-ээ Чингис хаан О.У-ын нисэх буудал дээр худалдаж авна. Үнэ:50,000 төгрөг

 

  • Буудал: 
    • 4-5 одтой зочид буудалд байрлах ба зочид буудалууд нь их цэвэрхэн
    • Стандарт 2 ортой өрөө захиалгатай байдаг тул та хэрэв өөр өрөө захиалахыг хүсвэл урьдчилан мэдэгдэж, нэмэлт төлбөр төлөн захиална.
  • Мөн тогны залгуур 2 сэрээтэй залгууруудтай тул хувиргагч авч яваарай. 
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. 
  • Буусан буудлынхаа өрөөн доторх хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг. Зарим телевизийн суваг төлбөртэй байдаг ба хөргөгч доторх уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай. 

 

  • Даатгал:


  • Аяллын төлбөрт даатгалын үнэ ороогүй ба бид Практикал даатгал дээр нэгдсэн журмаар аялагчдаа даатгуулж байгаа. Тиймээс даатгалын үнэ 7$ болно.


  • Дэлгүүр:
  • Дарс, хивс, бэлэг дурсгалын дэлгүүрээр орох ба зарим том захууд зарим амралтын өдөр ажилладаггүй тул хөтчөөсөө сайн лавлах хэрэгтэй.
  • Истанбул хотод буусны дараа буюу өдрийн хоолоо идсэний яг дараа хөтөчгүйгээр дэлгүүр хэсэх боломжтой ба энэ хугацаанд чөлөөт цаг үргэлжлэх юм. Онцлох дэлгүүрүүд:
  • Mall of Istanbul
  • Deposite Outlet Mall
  • Venezia Mega Outlet /Буудлаас хамгийн ойр байрлана/
  • Forum Istanbul

Сүүлийн өдөр буюу Анталъя-д дэлгүүр хэсэх боломжтой. Mall of Antalya, Mark of Antalya гэх мэт том худалдааны төвүүд Анталъя хотод бий. Эхний өдөр Истанбулд дэлгүүрээр гүйцэд орох нь тохиромжтой. Учир нь Анталъя хотод зарим бүтээгдэхүүнүүд Истанбул хотоос илүү үнэтэй байдаг. 

Групп аялагчдаасаа салан буудлаас холдон явах үедээ байрлаж буй буудлынхаа нэр болон танилцуулгыг сайтар биедээ авч явах. Таксинд түүнийг ашиглаж болно. 

 

  • Нэмэлт төлбөр төлж үзэх үзмэр, үйлчилгээ: 
  • Истанбул дахь Босфорын хоолойн усан завин аялал 
  • Истанбул хотын аялал 
  • Босфорын хоолой дахь усан онгоцын гала диннер 
  • Ефес дахь театр 
  • Памуккале дахь Клеопатра хатны орж байсан халуун рашаан 
  • Памуккале дахь Агаарын бөмбөлөг 
  • Анталъя дахь завин аялал  /Далай талаас нь харах/ 
  • Мөн Анталъя хотод байрлах хугацаандаа буудлынхаа ойролцоох аяллын мухлагаас өдрийн болон жижиг аяллууд авах боломжтой.   
  • Турк улсын такси 1 километр нь 5 лира. Түгжрээнд орохоор мөн нэмэгдэнэ. Монголоор бол 1 километр нь ойролцоогоор 1000 орчим төгрөг.

 

  • Төлбөр тооцоо валютын ханш:                                                                                                                                  
  • Турк мөнгөн дэвсгэрт нь лира (TL) гэх ба 1TL=200 төгрөг ба 1$=15,94 TL ханштай байна. 
  • Монголоос явахдаа бага зэргийн турк лира худалдан авч явахад тохиромжтой. Такси болон жижиглэн худалдаанд лира ашиглах ба ам.доллар, евро, кредит карт зэргээр худалдаа хийх боломжтой. 
  • Монголоос доллар болон евро авч явбал зохимжтой. Гэхдээ задгайгаар байвал онгоц дотор хоол захиалах зэрэгт илүү тохиромжтой.

 

  • Цагийн зөрүү: 
  • Турк Монголоос 5 цагаар хоцорч явдаг. 

 

  • Хил нэвтрэх хуудас дээр бичих буудлын нэр: 
  • Hotel Golden Way Giyimkent Istanbul Turkey

 

  • Онгоц солих үе: 
  • Онгоцоо Бишкекийн имегрэшн гарч солих ба өөрийн тээшээ авна.
  • Имегрэшн гарахад ямар нэгэн хуудас бөглөхгүй ба вакцины гэрчилгээ шалгана. Гэрчилгээгээ утсан дээрээсээ үзүүлэх боломжтой.
  • Өөрсдийн бэлдсэн ус болон хөнгөн зууш, хоол идэн онгоцондоо суух.

 

  • Аялагчийн үүрэг: 

Аяллыг амжилттай, хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулахын тулд аялагч дараах зүйлсийг илүү анхаарвал зохино. 

  1. Гадаад паспортын дуусах хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 7 сараас дээш сунгалттай байх хэрэгтэй. Хэрэв 7 сараас доош сунгалттай тохиолдолд гарах үр дагаврыг аялагч өөрөө хариуцна. 
  2. Та хүүхэдтэйгээ явж байгаа тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээг болон төрсний гэрчилгээний лавлагааг авч явах болон эцэг эхийн хэн нэгэнтэй явж байгаа тохиолдолд итгэмжлэх хийлгэх шаардлагатайг анхаарна уу. 
  3. Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 2 цагийн өмнө заасан газарт цуглах 
  4. Ачаанд өгөх тээшин дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх, УБ- Бишкек -Истанбул, Анталъя – Бишкек УБ руу Хүннү Эйр гар тээш 5кг, ачаа 23 кг Пегасус гар тээш 7 кг, ачаа 20 кг аас илүүгүй байх, илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр төлөхийг анхаарах. 
  5. Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. 

/Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/. Эдгээрийн хүчин чадлын хэмжээс нь балраагүй тод байх, гаалийн ажилчид шалгаж оруулахыг анхаарах. Хэрэв задаргаа орсон юм уу хүчин чадлын хэмжээс нь стандартын бус байвал хурааж авах магадлалтайг анхаарах. 

  1. Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс, иртэй зүйл авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно. 
  2. Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаврыг аялагч өөрөө хариуцна. 
  3. Аяллын маршрут, цагийн хуваарийг нарийвчлан баримтална. 
  4. Аяллын хөтөлбөрөөс төлөвлөгдөөгүй маршрутаар группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулбал хохирлыг төлөх, хариуцлага хүлээхийг анхаарах. 
  5. Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй бусад зардлыг, тухайлбал зочид буудлын 

өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачааны төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.

  1. Зарим зочид буудлууд хувь хүний хэрэглээний зүйл шүдний оо, сойз зэрэг ариун цэврийн хэрэглэлийг хангадаггүй учраас эдгээр зүйлийг өөрсдөө бэлдэж авч явах 
  2. Нарын малгай, нарны тос, нүдний шил, усны хувцас, хөлд эвтэйхэн углааш зэрэг халуун газар өмсөхөд тохиромжтой хувцас бэлдэж явах 
  3. Европ /C.F type/ стандартын бөөрөнхий 2 сэрээтэй розетканд зориулсан шилжүүлэгч залгуур авч явах
  4. Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна 
  5. Аялагч өөрийн буруугаас онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна. 2 цагийн өмнө заавал ирсэн байх. 
  6. Аялагч нь нислэгийн тасалбар нь хатуу нөхцөлтэй
  7. Аялагч аялалд гарахаас өмнө өөрийн биеийн байдал, эрүүл мэндийг заавал эмчид хандан магадлуулсан байх 
  8. Аялалд хамрагдаж байх хугацаандаа Ковидын халдвар авсан тохиолдолд Туркийн Засгийн газрын тухайн үед дагаж мөрдөж буй шийдвэрийн дагуу арга хэмжээ авагдахыг анхаарах. 
  9. Аяллын даатгал хийгдэж явах ба даатгалын нөхцөл гэрээтэй сайтар танилцах, эмнэлгийн тусламж авах шаардлага гарсан тохиолдолд заавал албан ёсны эмнэлэгт хөтчөөрөө дамжуулан хандах ба гарсан зардлын баримтыг гаргуулан авч бүрдүүлэн даатгалын гэрээний нөхцөлийн дагуу зардлыг буцаан авдаг байгааг анхаараарай. 
  10. Аяллын хугацаанд Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, маскаа байнга зүүж, хүн хоорондын зай барьж, гараа ариутгаж, дархлаагаа дэмжиж аялах 

 

  • Аялагч нар нь аяллын үеэр халдвар хамгааллаа сайтар сахих үүрэгтэй. Үүнд: 

o Хүн хоорондын зай барих 

o Гараа бохирдох бүрд савандаж угаах 

o Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх 

o Амны хаалтаа чийгтэй болох бүрд сольж хогийн саванд хаях

o Нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх 

o Бусадтай хувийн эд зүйлсээ дамжуулахгүй байх 

o Аль болох картаар тооцоо хийх

 

  • Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай аяллын ахлагчид мэдэгдэх үүрэгтэй: 

o Халуурах, ханиалгах

o Амьсгалахад хүндрэлтэй болох Цээжээр өвдөх 

o Хэл яриа, хөдөлгөөний идэвхи буурах 

o Амтлах мэдрэмж муудах 

Амар aяллыг сонгон үйлчлүүлсэн танд Баярлалаа

Холбогдох утас: 90995555, 90068888, 86083131