Амар спорт кемп
Спорт
15-20 төрлийн спорт тоглоомуудын тоног төхөөрөмж
Байршуулах хэрэгсэл
3 төрлийн асар, майхнууд
Хоол хүнсний үйлчилгээ
300 хүртэл хүнд үйлчлэх тохижуулсан автобус гал тогоо
Байгууллагуудад зориулсан багц аяллууд
Явган, уулын дугуй, морин, завин аяллууд
Хөдөлгөөнт үйлчилгээ
Камп шилжин нүүх боломжтой ба хаана ч хэзээ ч очино
Амар Спорт Кемп танилцуулга
Манай баг нүүдлийн кемп төслийг Монголд анх удаа 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ба жилийн 4 улиралд нүүдэллэн явах боломжтой хөнгөн авсаархан байршуулах хэрэгслийг бий болгохыг зорьж байна. Манай онцлог:
- 15-20 төрөлт спорт тоглоомууд
- Шинэ төрлийн амрах байр байршуулах хэрэгсэл
- Хээрийн гал тогооны халуун хоол
Бид өдрөөр 300 хүртэлх зочинг авдаг бол хоногоор 80 хүртэлх зочинг нэг ээлжиндээ хүлээн авах хүчин чадалтай. Амар спорт кемп нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Тодын энгэр хэмээх газар Туул голын хөвөөнд байрлаж байна.
Спорт кемп
Хөдөлгөөний дутагдал, таны стрессийг бууруулах зорилготой манай нүүдлийн кемп нь зочиддоо спортод суурьлсан үйлчилгээг санал болгодог. Хичээллэж болох спортын төрөлтүүдэд уулын унадаг дугуй, хөлбөмбөг, гар бөмбөг, агаарын теннис (бадминтон), гольф, бэйсбол, дардс, олс таталт, явган аялал, рафт завь гэх мэт спортууд тус тус байдаг.
Тогтмол зохион байгуулагддаг спорт уралдаан тэмцээнүүд:
- Гар бөмбөгийн тэмцээн
- Хөлбөмбөгийн тэмцээн
- Агаарын теннисний тэмцээн
- Олс таталт
- Дартс тэмцээн
- Спорт буухиа уралдаан
- Спорт хөгжөөнт тоглоом гэх мэт
Байршуулах хэрэгсэл
Манай байршуулах хэрэгсэл нь Монголд үйлдвэрлэсэн дотортой асар болон Франц улсын Quechua фирмийн хээрийн аяллын явган майхнуудтай. Асрууд тав тухтай модон орнуудтай.
Эвент арга хэмжээнүүд болон менежмент багц
Байгууллага цаг үргэлж, тасралтгүй шинэлэг бөгөөд бүтээлч санаа, бүтээгдэхүүн, маркетингийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Манай кампын зохион байгуулах компаний спортын өдөрлөг, баг бүрдүүлэх арга хэмжээ нь танай хамт олны сэтгэлд нийцэх болно. Манай менежмент багц нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн ба багийн тоглолтын үндсэн дээр суурилсан. Тухайн байгууллагын ажилчдын бүлгийн үйл ажиллагааг спорт өдөрлөгөөр удирдан чиглүүлэх менежментын арга хэмжээ юм. Та манай 1, 2, 3 өдрийн менежмент багцуудаас сонгох боломжтой. Хэрэв та компаний хүний нөөцийн арга хэмжээ болон спортын өдөрлөгийг нэгтгэхийг хүсвэл бидэнд хандаарай.
Ногоон кемп
Бид экологит ээлтэй ажиллах чиг баримжаатай байх ба нүүгээд явсны дараа зөвхөн цэвэрхэн буйр л үлдэх байдлаар зохион байгуулж ажиллаж байна. Жишээлбэл, Манай Амар спорт камп дээр хоногоор ирсэн зочид өөрсдийн цагаан хэрэглэлээ авчирдаг. Нэг удаа ашигласан даавууг их усаар угаах, угаалгын нунтаг, индүүдэх гэх мэт нь ашиглалтын зардлыг ихээр нэмэгдүүлдэг гэх мэт.
Бусад боломжууд:
- Амар спорт камп нь Туул голын салааны дэргэд байрладаг тул та халуун нартай өдөр усанд сэлж болно.
- Гэрэл зурагтай аяллын дурсамж. Хөдөлгөөний дутагдал, таны стрессийг бууруулах зорилготой манай нүүдлийн кемп нь танд спортод суурьлсан үйлчилгээг санал болгодог. Мэргэжлийн гэрэл зураг авах үйлчилгээг бид нэмж танд танилцуулж Байгууллага хамт олны мартагдашгүй мөчүүд илүү тодоор үлдээхийн төлөө бид ажиллаж байна.
- Хэрвээ та шувуу сонирхдог, шувуу судалдаг бол манай Амар спорт кампын дэргэдээс төрөл бүрийн шувуу ажиглахад тун тохиромжтой
Менежмент багц
Байгууллагуудад зориулсан менежментийн 1 өдрийн аяллын хөтөлбөр /2022 зун хувилбар/
Байгууллага цаг үргэлж, тасралтгүй шинэлэг бөгөөд бүтээлч санаа, бүтээгдэхүүн , маркетингийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Манай менежмент багц нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн ба хувь хүний үйл ажиллагаа биш багийн тоглолтын үндсэн дээр суурилсан. Тухайн байгууллагын ажилчдын бүлгийн үйл ажиллагааг спорт өдөрлөгөөр удирдан чиглүүлэх менежментын арга хэмжээ юм. Амар спорт камп нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Тодын энгэр хэмээх газар Туул голын хөвөөнд байрлаж байна.
Аялалын чиглэл: Улаанбаатар – Амар спорт кемп – Улаанбаатар
Хугацаа: 1 өдөр
Аялалын бүрэлдэхүүн: тохиромжтой хэмжээ 50-300 аялагч
Аяллын хөтөлбөр:
09:00 Байгууллагаас тээврийн хэрэгслээр тосож авах
09:10 Амар спорт кемп уруу хөдлөх (60 км – 1 цаг явах)
10:40 Амар спорт кемп дээр ирэх, камп танилцуулах, асар буудалд төвхнөх
12:00 Өдрийн хоол (Үхрийн имталсан мах, тахианы шарсан мах, 5 төрлийн хачирууд, талх гурилан бүтээгдэхүүн, сүүтэй цай, цай, кофе)
14:00 Спорт тэмцээн (Гар бөмбөг, хөлбөмбөг, агаарын теннес, дартс, олс таталт спортын төрөлтүүдээс 2 спорт тэмцээнийг зохион байгуулах + 1 хөгжөөнт тоглоом эсвэл спорт буухиа тэмцээн. Нийт 3 тэмцээн зохион байгуулах)
17:30 Чөлөөт цаг (уулын дугуй унах, 15 төрлийн спорт хэрэгслүүдээр тоглох, усанд орох гэх мэт)
17:30 Оройн хоол (Шөлтэй хоол, хонины махан хуурга 3 төрлийн хачиртэй, талх гурилан бүтээгдэхүүн, сүүтэй цай, цай, кофе)
18:30 Интертаймент чөлөөт цаг (Тусгайлан зассан тайзанд чөлөөт микрофон ажиллуулна. Хөгжим аппаратур ашиглан бүжиглэх гэх мэт өөрсдийн дураар байх боломжтой)
19:30 Улаанбаатар хот руу буцах /60 км – 1.5 цаг явах/
20:30 Аялал өндөрлөх
Аяллын үнэ: 88,000 төгрөг/хүний
Хүүхдийн үнэ (5-12): 44,000 төгрөг/хүний
Үнэд орсон зүйлс: Улаанбаатар – АСК – Улаанбаатар тээврийн зардал (Каунти автобус), Амар спорт кемпэд асарт өдрөөр байрлах, хоол хүнсний үйлчилгээ (өглөө, өдөр, оройн хоол), спорт төрөлтүүдийн тоног төхөөрөмж цагийн хязгааргүй, спорт тэмцээнүүдийн зохион байгуулалт шүүлт, хөгжим яригч дагалдах хэрэгслүүд,
Үнэд ороогүй зүйлс: Ус, ундаа, алкохолын төрлийн уух зүйлс, хувийн хэрэгцээний зардлууд (ариун цэврийн хэрэгслүүд), ор хөнжлийн даавуу эвсэл мишок
Анхаарах: Үнэт эдлэл авч явахгүй байх, камер гар утсаа хангалттай цэнэглэсэн байх, хувийн ариун цэврийн хэрэгслүүдийг авч явах, спорт хувцастай байх (аяллын гутал, биеийн тамирын хувцас гэх мэт), аяны цүнх, нарны шил гэх мэт.
Менежмент багц
Байгууллагуудад зориулсан менежментийн 2 өдрийн аяллын хөтөлбөр /2022 зун хувилбар/
Байгууллага цаг үргэлж, тасралтгүй шинэлэг бөгөөд бүтээлч санаа, бүтээгдэхүүн , маркетингийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Манай менежмент багц нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн ба хувь хүний үйл ажиллагаа биш багийн тоглолтын үндсэн дээр суурилсан. Тухайн байгууллагын ажилчдын бүлгийн үйл ажиллагааг спорт өдөрлөгөөр удирдан чиглүүлэх менежментын арга хэмжээ юм. Амар спорт камп нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Тодын энгэр хэмээх газар Туул голын хөвөөнд байрлаж байна.
Аялалын чиглэл: Улаанбаатар – Амар спорт кемп – Улаанбаатар
Хугацаа: 2 өдөр
Аялалын бүрэлдэхүүн: тохиромжтой хэмжээ 40-100 аялагч
Аяллын хөтөлбөр:
Өдөр1.
09:00 Байгууллагаас тээврийн хэрэгслээр тосож авах
09:10 Амар спорт кемп уруу хөдлөх (60 км – 1 цаг явах)
10:40 Амар спорт кемп дээр ирэх, камп танилцуулах, асар буудалд төвхнөх
12:00 Өдрийн хоол (Үхрийн имталсан мах, тахианы шарсан мах, 5 төрлийн хачирууд, талх гурилан бүтээгдэхүүн, сүүтэй цай, цай, кофе)
14:00 Спорт тэмцээн (Гар бөмбөг, хөлбөмбөг, агаарын теннес, дартс, олс таталт спортын төрөлтүүдээс 2 спорт тэмцээнийг зохион байгуулах + 1 хөгжөөнт тоглоом эсвэл спорт буухиа тэмцээн. Нийт 3 тэмцээн зохион байгуулах)
17:30 Чөлөөт цаг (уулын дугуй унах, 15 төрлийн спорт хэрэгслүүдээр тоглох, усанд орох гэх мэт)
18:00 Оройн хоол (Шөлтэй хоол, хонины махан хуурга 3 төрлийн хачиртэй, талх гурилан бүтээгдэхүүн, сүүтэй цай, цай, кофе)
20:30 Интертаймент чөлөөт цаг (Тусгайлан зассан тайзанд чөлөөт микрофон ажиллуулна. Хөгжим аппаратур ашиглан бүжиглэх гэх мэт өөрсдийн дураар байх боломжтой)
22:00 Амрах
Өдөр2.
08:00 Өглөөний гүйлт
09:00 Өглөөний цай (Сүүтэй будаа, хийцтэй цай, бантан, гэрийн боорцог, талх, сүүтэй цай, цай, кофе гэх мэт)
10:00 Чөлөөт цаг (уулын дугуй унах, 15 төрлийн спорт хэрэгслүүдээр тоглох, усанд орох гэх мэт)
11:00 Улаанбаатар хот руу буцах /60 км – 1.5 цаг явах/
13:00 Аялал өндөрлөх
Аяллын үнэ: 108,000 төгрөг/хүний
Хүүхдийн үнэ (5-12): 55,000 төгрөг/хүний
Үнэд орсон зүйлс: Улаанбаатар – АСК – Улаанбаатар тээврийн зардал (Каунти автобус), Амар спорт кемпэд нэг хонох , хоол хүнсний үйлчилгээ (өглөө, өдөр, оройн хоол), спорт төрөлтүүдийн тоног төхөөрөмж цагийн хязгааргүй, спорт тэмцээнүүдийн зохион байгуулалт шүүлт, хөгжим яригч дагалдах хэрэгслүүд,
Үнэд ороогүй зүйлс: Ус, ундаа, алкохолын төрлийн уух зүйлс, хувийн хэрэгцээний зардлууд (ариун цэврийн хэрэгслүүд), ор хөнжлийн даавуу эвсэл мишок
Анхаарах: Үнэт эдлэл авч явахгүй байх, камер гар утсаа хангалттай цэнэглэсэн байх, хувийн ариун цэврийн хэрэгслүүдийг авч явах, спорт хувцастай байх (аяллын гутал, биеийн тамирын хувцас гэх мэт), аяны цүнх, нарны шил гэх мэт.
Айрагтай, жимстэй, спорт тоглоомтой МОРИН АЯЛАЛ-д урьж байна
Хэзээ: 2021.09.04-нд 07:00-18:00
Хөтөлбөр:
07:00 цагаас УДБЭТ-ын зогсоолд аялагчид цугларна. Аяллын машинаар аяллын гараа эхэлж тэрэлжид байрлах Амар спорт кэмпийг зорино. Хотоос 60 км-т байрлах тул аялагчид нэг хамт олон болон танилцах хооронд л зорьсон газраа хүрч, өглөөний цай уух болно.
10:00 цагаас морьд бэлэн болох ба аялагчид хамгаалах хэрэгслүүдээ зүүж, морины хөтчөөс аюулгүй байдлын зааварчилгаа авна.
11:00-14:00 цаг хооронд Тэрэлжийн БЦГ-аар морин аялал хийх буюу Мойлтын тохойн зүгт аялж, байгаль дээрээс нь шууд жимс түүн идэх өвөрмөц онцлогтой билээ.
14:00 цагт кемпэд буцан ирж өдрийн амтат хоол иднэ. Мөн өдрийн хоолон дээр адуучин айлаас шууд ирүүлсэн чимчигнэсэн “Айргаар” зочидоо дайлах болно.
15:00-18:00 цаг хооронд буюу өдрийн хоолны дараа спорт кемпийн спорт хэрэгслүүд болох элсний гар бөмбөг, хөл бөмбөг, агаарын теннис, гольф, дардас, унадаг дугуй, олс таталт гэх мэт маш олон спортын төрлүүдээр хичээллэж өдрийг завгүй өнгөрөөнө.
18:00 цагт мэргэжлийн тогоочийн амтат оройн хоол зооглоно.
19:00 цагт аяллын цэг эргэж, Уб-ын зүг хүлгийн жолоо зална.
20:00 цагт аялал эхэлсэн цэгтээ ирсэнээр аялал маань амжилттай өндөрлөнө.
Үнэ: 65,000 төг/хүний
Үнэнд багтсан зүйлс:
– 2 талын тээвэр
– Морин аялал
– Хөтөлбөрт тусгагдсан хоол хүнс
– Аяллын болоод морины хөтчүүд
– Кэмпэд байрлах асар, майхан
– Спорт хэрэгслүүд, тоглоом
Аялагчдын бэлдэх зүйлс:
- Аяллын төрлийн гутал
- Видео болон гэрэл зургийн аппарат
- Малгай
- Усанд орох тохиолдолд солих хувцас
- Ойр зуур идэх хөнгөн хүнс, шоколад
Аялалын туршид архи, согтууруулах ундаа огт хэрэглэхгүй байх
Аялалын үнэнд “гэнэтийн ослын даатгал” багтаагүй болно.
ТӨЛБӨР ТӨЛӨХ ХЭЛБЭР:
- Аялал эхлэхээс 1 хоногийн өмнө аялалаа захиалж, баталгаажуулж, төлбөрийг дансаар бүрэн шилжүүлсэн байна.
Утас: 96112095, 99811918
Хустайн нурууны танин мэдэхүйн аялал
Аяллын зорилго:
Өсвөр насныхан болон хүүхдийнхээ боловсролд анхаарлаа хандуулдаг эцэг эхчүүдэд тун чиг чухал аялал ийн зарлагдлаа. Бид Хустайн нурууны байгалийн цогцолөорт газрыг зорьж, баазтай танилцаж, зэрлэг ан амьтад, тэр дундаа тахь хэмээх амьтныг бүрэн судлаж, мөн мэргэжлийн биологичийн тусламжтайгаар ховор төрлийн ургамлын төрөл зүйлүүдийг судлан, танин мэдэх юм.
Хөтөлбөр:
07:00 цагаас УДБЭТ-ын зогсоолд аялагч нар бүрэн цугларч, аяллын каунти автобусаар аяллын гараагаа эхэлж Хустайн БЦГ-ийг зорино.
10:00 цагаас Хустай жуулчны баазад хүрэлцэн очиж баазтай танилцаж, нутаг орон, зэрлэг ан амьтдын талаар бүтээгдсэн сонирхолтой киног аялагчид үзэн сонирхоно.
11:30-13:30 цаг хооронд баазаас цааш аяллын машинаараа зорчиж, зэрлэг ан амьтдыг нүдээр үзэж, мэргэжлийн биологичоор ургамлууд болон цэцэгсийг судлах юм.
Ийнхүү 14:00-15:00 цаг хооронд явган аялал хийн баазын зүг буцан алхаад, үлдсэн зайг машиндаа суун хүрэлцэн ирнэ.
16:00 цагт баазын амтат хоол иднэ.
17:00 цагт аяллын цэг эргэж, Уб-ын зүг хүлгийн жолоо зална.
19:00 цагт аялал эхэлсэн цэгтээ ирсэнээр аялал маань амжилттай өндөрлөнө.
Үнэ: Том хүн 65,000 төгрөг(18с дээш нас)
Хүүхэд 50,000 төгрөг(18с доош нас)
Үнэнд багтсан зүйлс:
– 2 талын тээвэр
– Хустайн БЦГ-т нэвтрэх хураамж
– Хөтөлбөрт тусгагдсан хоол хүнс
– Аяллын хөтөч, зохион байгуулалт
– Баазын үйлчилгээ
Аялагчдын бэлдэх зүйлс:
- Тухайн өдөрт тохирсон аяллын хувцас
- Дуран
- Видео болон гэрэл зургийн аппарат
- Малгай
- Ойр зуур идэх хөнгөн хүнс, шоколад
Аялагчдын анхаарах зүйлс:
-Аялалын туршид архи, согтууруулах ундаа огт хэрэглэхгүй байх
-Маскаа зүүх
Хустайн нурууны тухай:
Хустайн байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутагт 50,8 мянган га газрыг хамардаг. Тус газрын менежментийг “Хустайн цогцолборт газар” ТББ, Засгийн гарын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажилддагаараа онцлогтой. Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна. Иймээс эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид байдаг бөгөөд Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг болсон.
1500
Хүлээн авсан зочид
38
Зохион байгуулсан арга хэмжээ