ВЬЕТНАМЫН АЯЛАЛ

Аялалын хугацаа

8 өдөр / 7 шөнө

Үнэ

Хуваарь

Долоо хоног бүрийн бямба гараг

Аяллын чиглэл

Улаанбаатар – Хо Ши Мин – Пу Куок – Хо Ши Мин – Улаанбаатар

Нислэг: Аэро Монголиа хуваарьт нислэг

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Хо Ши Мин: 1000 – 1500
Хо Ши Мин – Пу Куок: 1615 – 1715 (Билет захиалгаас шалтгаалан өөрчлөгдөж магадгүй)
Пу Куок – Хо Ши Мин: 1200 – 1305 (Билет захиалгаас шалтгаалан өөрчлөгдөж магадгүй)
Хо Ши Мин – Улаанбаатар: 1600 – 2300

Аяллын үнэд орсон зүйлс:

Улаанбаатар – Ханой – Улаанбаатар нислэгийн тийз

Ханой – Пу Куок – Ханой нислэгийн тийз

Зочид буудал 2 ортой люкс өрөө

Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ

Өглөөний цай

Аяллын даатгал

Хөтөч орчуулагчийн үйлчилгээ

Виза

Аяллын үнэд ороогүй зүйлс:

Өдрийн хоол, оройн хоол

Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд

Аяллын хөтөлбөр
Пу Куокт юу хийж болох вэ?

Vinwonders & Safari

Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

  1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
  2. Усан парк дээр хөгжилдөх
  3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
  4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.

Казино

Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Далайн эргийн аялал

Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.

Арлын аялал

Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.

Бусад

Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.

Book This Tour

Анхаар

Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

You may also like